Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

Нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг шалгах явцад маргаан бүхий шинэ нөхцөл байдал илэрсэн тул Үндсэн хуулийн цэц өмнө нь шийдвэрлэсэн маргааныг дахин хэлэлцэхээр болсон байна.